ЖАНЖИАЖЭ-ТЭНГЭРИЙН ХААЛГА ХӨХ ХОТЫН АЯЛАЛ /Нислэг газар хосолсон/

Аяллын маршрут: УБ― ЗАМЫН-ҮҮД― ЭРЭЭН –  ХӨХ ХОТ –ЖАНЖИАЖЭ-ЧАНГША

Аяллын хугацаа:  8 өдөр/ 7 шөнө

Аяллын төлбөр /1хүн /  2590,000  /Даатгал, хөтөч, унаа, зочид буудал, дурсгалын зураг, үзвэр, үйлчилгээ, хоолны зардал багтсан цогц үйлчилгээ/

Аялал гарах өдрүүд:

Өдөр

Маршрут

Хөтөлбөр

Хоол

Буудал

Өдөр 1

УБ – Замын үүд

Улаанбаатарт 16:00 цагт галт тэрэгний буудалд цугларна. 16:40 цагт УБ-Замын үүд чиглэлийн галт тэргээр хөдөлнө. Энэ шөнө галт тэргэнд хононо                                            

хоол өөрсдөө

Галт тэрэг

Өдөр 2

Эрээн-хөх хот -Чангша

 

Замын -Үүд дээр вагоноос буун, Эрээн явах автобусанд сууж хил, гаалиар нэвтэрнэ. Эрээнд хүрээд хил нэвтэрсэний дараа  Хятад талын албан ёсны төлөөлөгч тосож авна.өдрийн хоолны дараа хөдөлж, Хөх хот руу яван.Хөх хот ирээд нисэх буудал руу яван 21:15 Чангша руу ниснэ.(Чангша хот нь шөнө маш үзэсгэлэнтэй гэдгээрээ алдартай) / Хөх хот 21:15- Чангша 23:45/

Өдрийн хоол

Чангша

Буудал

 

 

Өдөр 3

 

 

 

 

 

 

 

 

 

 

Чангша

-

Жанжиажэ

Чангша хотоос Жанжиажэ чиглэлд автобусаар явна.

Өдрийн хоол. Буудалдаа байрлана.

Тэнгэрийн хаалганы байгалийн цогцолборт газрыг үзнэ.

Дүүжин лифтээр далайн түвшнээс дээш 1500 метрийн өндөрт Тэнгэрийн хаалган дээр очно. Дүүжин лифтнээс байгалийн сайхныг тольдоно.

Ууланд бэхлэгдсэн шилэн тавцан дээгүүр алхаж, Тэнгэрийн хаалганы оргил дээр очно.

Тэнгэрийн хаалганаас уулан дундуураа тунелдсэн хамгийн багадаа 400 м, хамгийн ихдээ 800 метрийн урттай урсдаг шатаар доош бууна.

Тэнгэрийн хаалганы дор уулын бэлд бэлэг, дурсгалын худалдаа хийх боломжтой. 999 гишгүүрт шатан дээр ирэх ба түүнээс Тэнгэрийн хаалга бүтэн харагдана.

Тэнгэрийн хаалганы байгалийн цогцолборт газраас доош уруудаж, SEATEATR харагдах ба зургаа даруулах боломжтой.

Буухдаа дэлхий дээрх уул дамжсан 7.5км урт дүүжин лифтээр Тэнгэрийн хаалганы гайхамшигт газруудыг дээрээс нь, мөн Жанжиажэ хотыг бүхлээр нь харна.

Оройн хоол. Буудалдаа амарна

 

 

 

 

 

Өглөөний

цай

 

 

Оройн

хоол

 

 

 

 

 

 

 

 

Жанжиажэ

Буудал

 

       

 

 

 

 

 

 

 

Өдөр 4

 

 

 

 

 

 

 

Жанжиажэ

Өглөөний цайны дараа БНХАУ-ын №1 байгалийн цогцолборт газрыг үзнэ.

Тухайн байгалийн цогцолборт газраас автобус биднийг тосох ба автобусаараа уул руу өгсөөд цааш 4км орчим дүүжин лифтээр явж дээшээ гарна.

Энд мөнгөн эдлэлтэй үндэсний хувцас өмсөж зураг авхуулах боломжтой (30 юань)

Өдрийн хоол                                                        

Аватар киноны зураг авалт хийсэн үзэсгэлэнт уулс, Байгалийн цагаан хэрэм мэт дүрстэй уулс, Байгалийн чулуун гүүр, сармагчин зэргийг үзэж сонирхоно.

Мөн үүгээр зогсохгүй 326 м-ээс 1 минутанд буудаг цахилгаан шатаар бууна.

Дээрээс нь тольдож байсан үзэсгэлэнтэй уулан дунд бууж ирэх бөгөөд энд амарч, зураг даруулна.

 

 

 

 

 

Өглөөний

цай,

 

Оройн

хоол

 

 

 

 

 

 

 

Жанжиажэ

Буудал

 

                                

 

 

 

 

Өдөр 5

 

 

 

 

 

Жанжиажэ

-

Чангша

 

 

Өглөөний цайны дараа дэлхийн хамгийн том агуйнуудын нэг болох Шар Луу агуй руу явна. Агуйн талбай ойролцоогоор 15 км урт, 140 метр өндөр, 48 га талбайг эзлэх ба өнгө өнгийн гэрлүүд нь агуйг улам гайхалтай харагдуулдаг. Агуй дотор завиар явна.

Шилэн гүүрэн дээр гарч зураг авахуулна. /Хавцал орчимд завин аялал, троссоор буух, шилэн гулгуураар гулгаж буух зэрэг зугаацалд зарцуулагдах 120 юань аяллын хөтөлбөрт багтаагүй тул аялагчид өөрсдөө гаргана/

Чангша хотын чиглэлд автобусаар явна.

 

 

Өглөөний

цай,

 

Оройн

хоол

 

Чангша

Буудал

 

            

Өдөр 6

 

Чангша-хөх хот -Эрээн хот

 

Өглөөний цайны дараа нисэх буудал руу явж Хөх хот руу ниснэ.

/Чангша 09:55, Хөх хот 12:26/

Хөх хот рээд Эрээн хотын  чиглэлд автобусаар явна.

Буудалдаа байрлан амрана.

Өглөөний

цай,

 

Оройн хоол

 

Эрээн хот

Буудал

 

Өдөр 7

 

Эрээн хот Замын-Үүд

Эрээн хотоос Замын-Үүдийн хилээр автобусаар  гарч аялал өндөрлөнө

Өглөөний

цай

 

-

Өдөр 8

Улаанбаатар

09:20 цагт Улаанбаатарт хотод бууж Бээжин хотоор хөгжил хөөрөөр дүүрэн аяласан аялалаа өндөрлөнө.

 

 

 

 

                         АЯЛЛЫН ЗАРДАЛД БАГТСАН:

  • Улаанбаатар-Замын Үүд-Улаанбаатар галт тэрэгний тийз /плацкард/
  • 4*одтой зочид буудлын зардал , /Эрээнд 1, Жанжиажэ-2, Чангша-2хоног/
  • 2 улсын хил орж гарах унааны төлбөр
  • Аяллын турш үйлчлэх унааны зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ болон Өглөө , оройн хоол
  • Хятад Монгол хэлтэй хөтөч орчуулагч
  • Даатгал - Гэнэтийн ослын эрсдэлийн даатгал
  • Хөх хотоос нисэх онгоцны тасалбар

 

АЯЛЛЫН ЗАРДАЛД БАГТААГҮЙ:

  • Аялагчид хөтөлбөрт заагдсанаас бусад үзвэр үзэж сонирхох бол өөрөө мөнгөө төлнө.
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө
  • Хөтөлбөр дэх буудлын өрөөг өөрийн хүсэлтээр солих бол үнийн зөрүү
  • Хувийн хэрэглээний зардал

 

АЯЛЛЫН ҮЕД АНХААРАХ ЗҮЙЛ:

 

  • Гадаад пасспортны хугацаа 6 сараас дээш байх
  • Хэрэв та хамаатан,  садан төрлийн 18 нас хүрээгүй хүүхдийг авч явж байгаа бол садан төрлийн лавлагаа аав ээжийн зөвшөөрлийг  нотариатаар баталгаажуулсан байх
  • Та ямар нэгэн тогтмол уудаг эм, түүнчлэн артерын даралт ихсэх өвчтэй бол эмээ тогтмол биедээ авч явах хэрэгтэй. 
  • Аяллын анкетийг үнэн зөв бөглөсөн байх
  • Аялалд гарахаас 12 өдрийн өмнө аяллын төлбөрийг 100% төлж барагдуулсан байх.
  • Аялагчид тухайн компаний өмчид үлдэх албан ёсны зураг авалтанд оролцох.
  • Хэрэв та цагаан хоолтон бол бидэнд урьдчилан мэдэгдэх хэрэгтэй. 
  • Аяллын үед их хэмжээгээр архи болон согтууруулах ундаа хэрэглэж бусад аялагчиддаа саад болохгүй байхыг анхааруулъя. 
  • Аяллын багаас салж ганцаар болон бүлгээр явж архи согтууруулах ундаа хэрэглэх , мөрийтэй тоглоом тоглох бусдад аюул учруулсан тохиолдолд бүх эрсдэлийг зохион байгуулагч тал хариуцахгүй болно.
  • Аялагчид тухайн газрын шөнийн 23:00 цагаас хойш аяллын зохион байгуулагчид хэлэхгүйгээр ганц хоёроороо зочид буудлаас гарахыг хориглоно. Хэрэв гараад ямар нэгэн эрсдэл гарч хохирол,бэртэл гэмтэл учирсан  тохиолдолд  бид хариуцахгүй болохыг анхаарна уу 
  • Хэрэвээ бизнес ажил хэргийн шугамаар найз нөхөд түншүүдтэйгээ уулзахаар бол аялалын зохион байгуулагчид заавал мэдэгдэх хэрэгтэй.
  • Аяллын хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээг үзэх тохиолдолд аялагч өөрийн зардлаар үзэхийг анхаарна уу  
  • Тухайн очих газрын цаг агаарын байдал мөн валютын ханшны хэлбэлзэлийн зөрүү, нислэгийн цагийн өөрчлөлт, хил гаалийн нөхцөл байдлаас харгалзан аяллын хөтөлбөр болон үнэд өөрчлөлт гарч болохыг анхаарна уу. 
  • Цаг агаарын нөхцөл байдал, нислэгийн цагийн өөрчлөлт, хил гаалийн асуудал гэх мэт биднээс шалтгаалаагүй давагдашгүй хүчин зүйлээс хамаарч хөтөлбөрт өөрчлөлт орох магадлалтай.
  • Тухайн улсын ёс заншил, шашин шүтлэг, мэндчилгээний хэллэг болон бусад нөлөөлөхүйц хориглосон зүйлсийн талаар аяллын хөтөч болон аялагч өөрөө интернетийн орчноос бусад хэрэгслээр мэдээлэл олж авна уу 
  • Тухайн аялаж байгаа газрынхаа нөхцөл байдал, цаг агаар, газарзүйн байрлал, цагийн бүс, ёс заншил ... зэргээс  хамаараад аяллын хувцас болон аюулгүй байдлыг бүрэн хангасан байх.